Согтуу эмэгтэйг зодож, гар утсыг нь дээрэмдсэн этгээдийг мөрдөн шалгаж байна

Энэ тухай дуудлага хоёрдугаар сарын 27-ны өдрийн 00:02 цагийн орчимд “Согтуу эмэгтэй хүний гар утсыг дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу шуурхай бүрэлдэхүүн шалгалт хийхэд согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйг зодож, Samsung A56 загварын гар утсыг нь дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй иргэнийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, найдвартай такси үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхийг анхаарууллаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.