Ойрхи дорнодын мөргөлдөөнөөс учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
-” Эрчим хүчний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төсөл
-Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
-Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын талаар
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэнэ.


