Гадаад руу оргон зайлсан этгээдүүдийг Казахстанаас баривчилжээ

Олон улсын хэмжээнд Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан М, Ц нарыг Казахстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг энэ сарын 10-ны өдөр гүйцэтгэжээ.

Эрэн сурвалжлагдаж байсан М нь өмнө нь удаа дараа ял, шийтгэл хүлээж байсан бөгөөд 2024 онд бусдын эрүүл мэндэд санаатайгаар хүнд хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байжээ.

Харин Ц нь төрийн тусгай албанд ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэх хэрэгт холбогдон шалгуулж байхдаа гадаад улс руу оргон зайлсан байна.

Тэдний байршлыг Монгол Улсын цагдаагийн байгууллага Казахстан улсын Интерполын нэгжтэй хамтран явуулсан тусгай ажиллагааны үр дүнд тогтоож, баривчилжээ. Одоогоор дээрх этгээдүүдийг Монгол Улсад шилжүүлэн авчирч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.