Хөвсгөлд гарсан ойн хоёр түймрийг бүрэн унтраалаа

Онцгой байдлын албанаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн 2 ойн түймрийг өнөөдөр (2026.05.01) 11:00 цагт бүрэн унтраасан тухай мэдэгдлээ.
Тодруулбал, тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын II багийн “Бэлчир” гэдэг газар дөрөвдүгээр сарын 28-ны 17:00 цагт гарсан ойн түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, сумын Мэргэжлийн ангийнхан ажилласан байна.

Мөн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир багийн “Нам-Улаан” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 11:35 цагт гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн ангийнхан оролцжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.