“Саньяа-2026”: Э.Шинэ-Од акуатлоны төрөлд өрсөлдлөө

Монголын багийн хамгийн залуу тамирчин, 16 настай Э.Шинэ-Од Азийн элсний наадмын акуатлоны хувийн төрөлд амжилттай уралдаж, тэмцээнээ дуусгалаа.
Тэрээр залуу тамирчны хувьд тивийн хэмжээний томоохон наадамд хурд хүчээ сорьж, замын турш тогтвортой уралдсаар 44:13 цагийн үзүүлэлтээр барианд орсон байна.
Энэхүү амжилт нь өсвөрийн тамирчны хувьд олон улсын туршлага хуримтлуулах, цаашид ур чадвараа ахиулах томоохон алхам болж байна.
Өнөөдөр Монголын баг тамирчдаас жюү жицү, элсний волейбол, гандболын баг тамирчид хэсгийн шат болон тэмцээнээ үргэлжлүүлэх хуваарьтай байна.


