Хууль бусаар алт олборлосон хэргийг шалгаж эхэлжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр буюу Хүн чулуу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор хууль бусаар газрын хэвлийн халдсан хэргийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлжээ. Тодруулбал, тус хэрэгт ашигласан экскаватор, “Зил 131″ маркийн тээврийн хэрэгсэл, алт угаах төхөөрөмж болох холбогдох эд зүйлсийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Одоогоор хэрэгт холбогдох тээврийн хэрэгслийг битүүмжлэн саатуулаад байгаа бөгөөд уг хууль бус үйлдлийг нарийвчлан тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дээрх хууль бус үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл буюу “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд хуулийн дагуу буруутай этгээдийг торгуулийн ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай юм. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.


