Хамт архидан согтуурсан үедээ нэгнийхээ толгойн тус газар нь заазуурджээ

Цагдаагийн байгууллагад “Биеийн олон хэсэгт хутгалуулсан хүн сууж байна яаралтай тусламж явуулаарай” гэх дуудлага, мэдээлэл иргэнээс /2026.06.28/ Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух Б нь хамт архидан согтуурсан үедээ хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэн нэгнийхээ толгойн тус газарт нэг удаа заазуурдаж гэмтэл учруулсан хэргийн тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


