U18 насанд Э.Хүслэн дэлхийн аваргын медалийн төлөө тоглоно

Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсад болж, ганцхан өргийн тоглолт үлджээ. 10 дахь өргийн дараа манай шатарчдаас охидын 14 насанд Б.Энхнамуун 7,5 оноогоор 6-р байр, 16 насанд Б.Буянхишиг 6,5 оноогоор 16-р байрт жагсаж байна. Харин ахлах нас болох 18 насанд тоглож буй манай хоёр шатарчин медалийн төлөө тоглох шийдвэрлэх өргөө хийнэ. 7,5 оноогоор дөрөвт бичигдэж байгаа Э.Хүслэн Энэтхэгийн шатарчин Бордолой Пратитетэй тоглохоор оноолт таарсан. Энэ өргийн тоглолт медалийн өнгийг тодорхойлох юм. Хэрвээ манай тамирчин Э.Хүслэн хожвол дэлхийн аваргын медалийн болзол хангана. Мөн энэ насанд 7,0 оноогоор зургаад бичигдэж буй Э.Эмүжин шагналт байрын төлөө Казахстаны Заринатай тоглох юм.

Харин хөвгүүдээс 14 насанд М.Санчир, 16 насанд Б.Зэв нар 5,5 оноотой болжээ.

83 орны шатарчид өрсөлдөж буй өсвөрийн дэлхийн аваргууд маргааш тодорно.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.