Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.08.17-2026.08.23/ нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 35 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлжээ. Нийт дуудлагын 49 нь обьектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь аянга, гурав нь үер, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.