“АЙЧИ-НАГОЯА 2026”: Чөлөөтийнхөн Нагояа хотноо ирлээ

“Айчи-Нагояа 2026” Азийн XX наадмын чөлөөт бөхийн тэмцээн 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус тэмцээнд дасгалжуулагч Д.Гомбодорж, Г.Амархүү, эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүх нарын удирдлага дор нийт 18 тамирчин чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд хүч сорино.

ЭРЭГТЭЙ БАГ

57 кг — М.Даваабанди
65 кг — А.Анх-Эрдэнэ
74 кг — Т.Тулга
86 кг — О.Сүлдхүү
97 кг — Г.Ганхуяг
125 кг — Б.Намбардагва

ЭМЭГТЭЙ БАГ

50 кг — Б.Мөнхнар
53 кг — Б.Отгонтуяа
57 кг — Б.Хулан
62 кг — Т.Алтжин
68 кг — Э.Дэлгэрмаа
76 кг — Э.Даваанасан

СОНГОМОЛ БӨХ

60 кг — М.Даваабанди
67 кг — Н.Ганбаяр
77 кг — Т.Боргил
87 кг — Г.Төрболд
97 кг — Г.Ганхуяг
130 кг — Б.Намбардагва

Манай бөхчүүд хамгийн сүүлд “Ханжоу-2022” Азийн наадмаас 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн бол шар тивийн наадамд 12 алт, 18 мөнгө, 28 хүрэл, сонгомол бөхийн төрөлд 2 мөнгө, 4 хүрэл медаль нийт 64 медаль хүртээд буй.

Түүнчлэн Монголын баг тамирчид 1974 онд Ираны Тегеран хотноо болсон Азийн наадамд анх оролцож, чөлөөт бөхөөр хоёр алтан медаль хүртэн, Азийн наадмын медалийн буухиаг эхлүүлж байсан түүхтэй.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.