Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно

Энэ сарын 26-ны бямба гарагт Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафоныг зохион байгуулахаар болсон. Шөнийн марафон нь нар жаргасны дараа буюу ихэвчлэн 20.00-00.00 цагийн хооронд зохион байгуулагддаг гүйлтийн фестиваль юм.

Энэхүү арга хэмжээтэй холбоотой нийтийн тээврийн Ч:65, Ч:80, Ч:32Б гэсэн нийт 3 чиглэлийн 24 тээврийн хэрэгсэл 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цагаас хойш доорх маршрутаар үйлчилгээ үзүүлнэ.

Түүнчлэн шөнийн марафон зохион байгуулагдахтай холбогдуулан гүйлтийн замналд орж буй зам, талбайд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт үүсэх тул Ч:84 “Бага тэнгэр сити – Хан Хиллс – 120 мянгат”, М:6 “ТЭЦ-3 – Баянмонгол хороолол – Монгол тэмүүлэл сургууль” чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг 20:00 цагаас өмнө дуусгаж, хөдөлгөөнийг зогсоохоор төлөвлөж байна.

Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн

  • ШҮ: 1 Офицер -5 шар
  • ШҮ:2-Нисэх-Сүхбаатарын талбай
  • ШҮ:3-Сүхбаатарын талбай -Зунжин чиглэлийн автобус шөнийн 02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.