ХХҮЕГ “oyutan101” шинэ оюутанд өгөх зөвөлгөө арга хэмжээг зохион байгууллаа

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар Монголын оюутны холбоотой хамтран шинэ оюутнуудад зөвөлгөө өглөө. Тодруулбал, шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан оюутан залуучуудыг хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, цагийн болон уян хатан ажлын байрны мэдээллийг хүртээмжтэй хүргэх, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажил олгогчтой шууд холбох, хөдөлмөр эрхлэлийг дэмжих төрийн үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэлээ.

Тус арга хэмжээний хүрээнд:

• оюутнуудаа зориулсан цагийн, түр болон уян хатан нөхцөлтэй ажлын байрны мэдээлэл хүргэх

• ажил олгогч байгууллагуудыг оролцуулж, оюутнуудтай шууд холбох

• ажил хайгч оюутнуудг бүртгэх, ажлын байранд зуучлах

• хөдөлмөр эрхлэлтийн болон карьерын зөвөлгөө өгөх

• анкет, CV бэлтгэх, ажлын ярилцлагад орох, хөдөлмөрийн харилцааны талаарх сургалт, зөвөлгөө зохион байгуулах

• оюутан, залуучуудад чиглэсэнн хөдөлмөр эрхэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр, санхүүгийн болон бусад боломжуудыг танилцуулах

• нийгмийн даатгал болон хөдөлмөрр эрхэлж буй оюутнуудад хамаарах шинэ зохицуулалтын талаар мэдээлэл хүргэх

• төрийн болон бусад байгууллагуудаас оюутан, залууст үзүүлдэг үйлчилгээ, боломжуудыг нэг дор танилцуулах зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

СБДүүргийн ХХҮГ, Мэргэшсэн мэргэжил, Шинэ хөгжлийн түлхүүр, Жоб центр оролцлоо.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.