Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор Европын холбооны шинжээчид уулзалт хийлээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор Европын холбооны техник, туслалцааны төслийн хүрээнд Шинжээч доктор Хэлмут Нолд болон Александр Моралис нар МҮЭ-ийн холбоонд ажиллаж, манай байгууллагад хүсэлт ирүүлсэний дагуу зөвлөлдөх хурлыг зохион байгууллаа.
Уулзалтад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны нэгдсэн бодлогын газрын дарга Р.Оюунбилэг, шинжээч доктор Хэлмут Нолд болон Александр Моралис болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын салбарын хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын (ахлах) байцаагчид оролцлоо.
Тус уулзалтаар Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт болон хяналт цаашид үйлдвэрчний эвлэл буюу ажилтны төлөөлөлтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор саналаа солилцож, саналыг хуулийн төсөлд тусгахад анхаарна гэдгээ мэдэгдлээ.


