Өнөөдрөөс 446 цэгээр шахмал түлш борлуулж эхэллээ

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд шахмал түлшийг өнөөдрөөс /2026.09.15/ борлуулж эхэллээ. 

Улаанбаатар хотод шахмал түлш борлуулах 500 цэг ажиллуулахаар шийдвэрлэснээс 446 нь байнгын ажиллагаатай, 54 нь нөөц цэг байх юм.  Энэ жилийн хувьд айл өрхүүдэд 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлш борлуулахаар төлөвлөсөн бол аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлнэ. Ингэхдээ 25 килограммын савлагаатай нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдаалах юм.  

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.