Х.Нямбаатарын орлогч Л.Хосбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж шалгаж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) төлөөлөгч Л.Хосбаярыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан бөгөөд энэ хүрээнд өчигдөр /2026.09.10/ гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар шалгаж байгаа юм.
Л.Хосбаяр Х.Нямбаатарыг Хотын дарга байхад Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан. Мөн “Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм.


