Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанаар “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсныг мэдээллээ.
Н.Учрал “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хүрээнд 25 байгууллагыг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулах, улсын төсвөөс орон гаргаж бие даалгахаар боллоо. Ингэснээр жилд 12.5 тэрбум төгрөгийн цалингийн зардал, нийт дүнгээрээ цалин, бусад урсгал зардлаас жилд 30 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэнэ. Мөн 108-324 орон тоог оновчилж төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож байна” гэлээ.


