Монголын пара шатарчид дэлхийн шатрын олимпиадад тоглоно

Олон улсын шатрын холбооноос хөгжлийн бэрхшээлтэй шатарчдыг дэмжих зорилгоор гурав дахь удаагаа Дэлхийн шатрын олимпиад зохион байгуулах гэж байна. Тодруулбал, энэ сарын 10-17-нд Узбекистаны Самарканд хотод болох уг олимпиадад харааны, сонсголын болон биеийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцсон тэмцээн болно. 41 орны шатарчид өрсөлдөх тэмцээнд Монгол Улсын баг багтжээ. Пара шатарчдын III олимпиадад тоглох “Mongоlian team” дундаж рейтингээрээ 20-д эрэмбэлэгджээ.
Монголын багийн ахлагч, дасгалжуулагчаар их мастер Г.Мөнхгал ажиллах бол багийн бүрэлдэхүүнд дэд мастер Б.Болд-Эрдэнэ, Ц.Түмэнбаяр, С.Сундуй, М.Хишигбаяр, Б.Хашцэцэг нар багтсан байна.


