Шахмал түлшийг маргаашнаас борлуулна

2026-2027 оны халаалтын улирал маргаашнаас буюу /2026.09.14/ эхэлж, нийслэлийн хэмжээнд шахмал түлш худалдаалж эхэлнэ. Энэ халаалтын улиралд нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын 500 цэг ажиллуулах шийдвэр гарсан. Үүний 446 цэг нь тогтмол ажиллах хуваарьтай бол үлдсэн 54 цэг нь нөөцөд хамаарах юм.

Тодруулбал, 25 килограммын савлагаатай нэг шуудай түлш 3,750 төгрөгөөр худалдахаар төлөвлөсөн аж.

Энэ жил айл өрхүүдэд 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлш борлуулах бол аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэхээр болсон талаар Тавантолгой түлш ХХК-аас мэдэгдсэн.

Мөн нийслэлийн хэмжээнд байрлах түлшний цэгүүдийг сонгон шалгаруулахад долоон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Агаарын бохирдлын эсрэг тэмцэх тасаг хороодоос санал авч бүртгэсэн. Тухайлбал, энэ удаа 734 хүсэлт ирүүлснээс тухайн дүүргийн төлөөлөл, Тавантолгой түлш ХХК-иас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, шаардлага хангасан 446 иргэнтэй гурвалсан гэрээ байгуулж, шахмал түлш худалдаанд гаргахад бэлэн болоод байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.