УИХ-ын таван гишүүн өвчтэй, гурав нь гадаад, хоёр дотоод томилолттой байна

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нээлт болж, нэгдсэн хуралдаан гишүүдийн 86 хувийн ирцтэй эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд нэр бүхий гишүүд ирсэнгүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Номин нар гадаад томилолтой бол С.Зулпхар, Д.Батлут хоёр орон нутгийн томилолттой яваа аж. Харин УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Д.Батбаяр, Х.Баттулга, Ж.Золжаргал, С.Одонтуяа нар эмнэлгийн чөлөө авчээ. Мөн Б.Бейсен, Р.Эрдэнэбүрэн гишүүдийн хувьд чөлөө авсан тул эзгүй байна.

УИХ-ын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдах бөгөөд нэгдсэн хуралдааныг 14:00 цагт зарлалаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.