“Эко яармаг” төслийн гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдтэй хийсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг шинэчлэн байгууллаа

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Эко Яармаг” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Энэхүү төслийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хэрэгжүүлж буй бөгөөд төслийн барилга угсралтын ажлыг “Түм арвижих” ХХК, “Улаанбаатар автозам, барилга констракшн” ХХК-иудтай төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-г байгуулан ажиллаж байна. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөлтийн дагуу хэвийн үргэлжлүүлэхийн тулд дээрх аж ахуй нэгжүүдтэй байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, талууд гарын үсгээ зурж баталгаажууллаа.

Гэр хорооллыг барилгажуулж, дахин төлөвлөх “Эко яармаг” төслийн хүрээнд нийт 146 нэгж талбарыг чөлөөлж, 1,686 айлын 36 блок орон сууц, 240 болон 168 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгүүд, 360 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар төлөвлөсөн. “Эко яармаг” төслийг 2030 онд бүрэн барьж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн дөрвөн блок орон сууцны барилга угсралтын ажлыг 2027 онд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.