Азийн наадамд Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг өнөөдөр тоглолтоо эхлүүлнэ

“Айчи Нагояа 2026” Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд монголын эрэгтэй шигшээ баг Ази тивийн чансааг тэргүүлэн өрсөлдөнө.
Азийн наадмын 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн 23 хүртэлх насны тамирчдын ангиллаар явагдах ба нийт 16 улсын баг дөрвөн хэсэгт хуваагдан өрслөдөнө. Монголын баг Стив Сөр дасгалжуулагчийн удирдлага дор Г.Болор-Эрдэнэ, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа, Г.Балжинням нарын бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм.
Манай эрэгтэй багийн хувьд чансаагаар бүх багуудыг тэргүүлж байгаа ба А хэсэгт Филиппин, Казахстан, Шри Ланкийн багуудтай багтсан байна.
Манай баг өнөөдөр (9 сарын 21) хэсгийн эхний тоглолтоо Улаанбаатарын цагаар 11:50 цагт Филиппин улсын шигшээ багтай хийнэ. Харин дараагийн тоглолтоо Улаанбаатарын цагаар 13:30 цагт Казахстаны багтай тоглох хуваарьтай байна.


