Эрүүл насжилт-амьдралын чанарын үндэс уулзалт, сургалт, хэлэлцүүлэг боллоо

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Геронтологийн үндэсний төв хамтран 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Эрүүл насжилт – Амьдралын чанарын үндэс” уулзалт, сургалтыг 21 аймагт Ахмад настанд хөгжлийн болон асрамжийн үйлчилгээ, Ахмад насны цогц тусламж үйлчилгээ, хувилбарт үйлчилгээ үзүүлж буй ТББ, хувийн хэвшлийн байгууллага, Ахмадын хороо, Ахмадын өргөөний ажилтан төлөөллийг хамруулан зохион байгууллаа.

Геронтологийн үндэсний төвийн Захиргаа, төлөвлөлт, сургалт хөгжлийн албаны дарга Н.Долгормаа, ахлах мэргэжилтэн С.Гантуяа нар Геронтологийн үндэсний төвийн үйл ажиллагаа, ахмад настанд үзүүлж буй тусламж, үйлчилгээ, ДЭМБ болон Монгол Улсын Засгийн газраас ахмад настны асуудлаар баримталж буй бодлого, чиглэл, Ахмад настны эрүүл мэнд, үйл ажиллагааны чадавхыг дэмжихэд чиглэсэн “Ахмад настны цогц тусламж үйлчилгээ”-ний ойлголт, үнэлгээ хийх аргачлал, зөвлөгөө мэдээлэл өглөө.

ХХҮЕГ-н Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Бадрахбаяр, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын Ахмад настны нийгмийн халамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрдалай нар ГБХНХ-ын сайд, ЭМС-ын 2024.12.17-ны өдрийн “Журам батлах тухай” А/76, А/515 дугаар тушаал, ГБХНХ-ын сайд, Сангийн сайдын 2025.02.24-ний өдрийн “Үйлчилгээний жишиг үнэ, иргэний хариуцах хэмжээ батлах тухай” А/51, А/37 дугаар хамтарсан тушаалын хэрэгжилт, хэрэгжүүлэх арга зүй, Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний жишиг үнэ, тариф, түүний санхүүжилт, цаашид авах арга хэмжээ, анхаарах зүйлс зэрэг мэдээллийг хүргэлээ.

Сургалт, хэлэлцүүлгийн төгсгөлд орон нутагт ахмад настанд үзүүлэх хөгжлийн үйлчилгээ болон ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийн талаар ярилцаж, мөрдөж буй дүрэм журмыг илүү сайжруулахад санал өгөхөө илэрхийлж, үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд туршлага солилцох, ойлголтын зөрүүг арилгах сургалт, ажиллах орчин нөхцөлд дэмжлэг үзүүлэх боломжийг хүсэж байлаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.