Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Налайх дүүргийн иргэдтэй уулзсаны дараа Төв аймагт ажиллалаа. Ерөнхийлөгчийг төв талбайд аймгийн удирдлагууд, Зуунмод цэргийн хотхоны хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, нийгэм, эдийн засгийн байдал, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, санаачилсан хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар танилцууллаа. Тэрбээр ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн хотхоны хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч дүүргийн иргэдэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн байдал, санаачилсан хууль, түүний дотор чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон УИХ-ын гишүүнийг ...

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан /2026.04.08/ үргэлжилж байна. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд,  Улсын нөөцөөс бараа, материал гаргаж нөхөн бүрдүүлэх тухай,  Засгийн газрын тогтоолын төсөл, Салбарын хяналт шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим ...

17 сая еврогийн зээл авч эрчим хүчний салбарт зарцуулахыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк хооронд байгуулах Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шатны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцээрийн дагуу ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкнаас Монгол Улсын Засгийн газар хоёр хувийн хүүтэй 17 сая еврогийн зээл авах юм байна. Зээлийн хөрөнгөөр ...

Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээр татварын өртэйн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг өнөөдрөөс шууд нээлээ. Энэ түгжээг тайлснаар эдийн засгийн цусны эргэлтийг идэвхжүүлэх дохио өгч байна. Татварын ерөнхий хуулиар улс орон, эдийн засагт онцгой нөхцөл байдал үүссэн бол ийм арга хэмжээ авах боломжтой юм. Түгжигдсэн дансанд орлого орж ирэх нь нээлттэй ч зарлага гаргаж болдоггүй. Зарлага гаргаж байж, орлого олж, компани, бизнесийн ...

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, эдийн засгийн агуулгаар баяжиж байгааг тэмдэглэв. Дээд, өндөр түвшний харилцан ...

Төсвийн байнгын хороо Оросоос агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг дэмжлээ

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ. Хэлэлцээрийг танилцуулах үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гүйцэтгэлээ. Улмаар гишүүд санал асууж, үг хэлснээр санал хураалт явууллаа. Тус байнгын хорооны хуралд 19 гишүүн оролцож, Монгол Улсад агаарын ...

Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны” замын төслийн талаар хэлэлцэж буй ТБХ-ны хуралд оролцож байна

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төслийн талаар хэлэлцэж байна. Тэгвэл тус хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал оролцохоор танхимд орлоо. Түүний хувьд иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй Туулын хурдны замын төсөлд Ерөнхий сайд анхаарч, ажлын хэсэг байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм.  Дэлгэрэнгүй...

Орон нутгийн нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно. Сонгуулийн ерөнхий хорооны 02 дугаар тогтоолоор баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т зааснаар орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн шатны Хурал 2026 оны 3 дугаар сарын 16-ны ...

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна

Монгол Улс 2009 онд Хүний хөгжил сан, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулж байсан бол 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн санг байгуулах эрх зүйн суурь тавигдаж 2024 онд тус сангийн тухай бие даасан хуулийг баталсан билээ. Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, үр ашгийг нь иргэдэд тэгш шударга хүртээх үүднээс Засгийн газрын шийдвэрээр “Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.