“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Монголын хөрөнгийн биржийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 152 дугаар тогтоол/“Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн ...

Монгол, Индонез улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Бүгд Найрамдах Индонез Улсын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикинтэй уулзаж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтаар эм, вакцины зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, цахим эрүүл мэндийг хөгжүүлэх, хоёр улсын мэргэжлийн байгууллагуудын ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Берлин-Бранденбургийн олон улсын нисэх онгоцны буудлын тусгай бүсэд Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Дөрте Дингер, Онц бөгөөд Бүрэн эрхт ...

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

​ “Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт /2026.10.18/ Ховд аймагт болов. Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор Евразийн зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох үүд нээгдэнэ. Экспортыг дэмжих логистикийн төвийг Ховд аймагт байгуулна. Эрдэнбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах том төсөл гэдгийг хүн бүр ойлгож, дэмжих нь чухал гэлээ. Мөн “Ховд эко цемент” үйлдвэрийн ...

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.10.18/ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, тулгарсан асуудлыг нь шийдвэрлэхээр болов. Тус станцын барилга угсралтын ажил 2025 оны долоодугаар сард эхэлсэн,  40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Засгийн газар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж,  2026 оны тавдугаар сард УИХ баталснаар санхүүжилт саадгүй ...

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Нээлтэй парламентын бодлогын хүрээнд УИХ-ын гишүүд иргэдтэй уулзсаар байна. УИХ-ын 126 гишүүнээс 12 дахь нь буюу УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан 2026 оны 10 дугаар сарын 15-нд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа. Хууль тогтоогчтой биечлэн уулзаж, санал хүсэлтээ уламжлахаар “Нээлттэй парламент” танхимыг 45 иргэн зорин ирсэн юм. Уулзалтад ахмад настнуудын төлөөлөл идэвхтэй оролцож, тэтгэвэр тэтгэмжийг бодитой тогтоох, орон байр, эрүүл мэндийн ...

Э.Батшугар: Мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх нь салбарын тэргүүлэх зорилт

Монгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүсэж хөгжсөний 60 жилийн ойд зориулсан “Өв уламжлалаас өнөө ба ирээдүй” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордны Их Монгол танхимд боллоо. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хурлын үеэр хэлсэн үгэндээ мэдрэлийн мэс заслын салбарын ололт амжилтыг бататгаж, цаашдын хөгжлийг шинэ шатанд хүргэхийн чухлыг онцоллоо. Тэрээр“Монгол Улсын мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээний чадавх сайжирч ...

Ирэх сараас тэтгэвэр 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдэнэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр /2026.10.16/ Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав дахь хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа. Ингэснээр 2026 оны нэгдсэн төсвийн орлогын хэмжээг 31.9 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн зардлын хэмжээг 33.9 их наяд төгрөг байхаар тооцон баталж байгаа юм. Мөн улсын нэгдсэн төсвийг 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталлаа. Төсвийн алдагдлын 2 их наяд төгрөгийн 1.8 их наядыг нь Засгийн газрын үнэт цаасаар, 779,2 ...

“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо

Монгол-БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын шав тавих ёслол өнөөдөр болов. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, хэлсэн үгэндээ “Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын спортын салбарын хөгжилд, хүүхэд залуусын авьяас чадварыг хөгжүүлэх, бүх насны иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл идэвхтэй амьдрах ...

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо

Өнгөрөгч Даваа гарагт болсон УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар тэд Бүлгийн даргаа тодруулах байсан ч зарим гишүүд хуралдаа ирээгүй тул ирц бүрдсэний дараа уг асуудлыг хэлэлцэхээр хойшлуулсан. Харин өнөөдөр /2026.10.12/ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн ирц 99 хувьд хүрлээ.  Улмаар бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэрээ дэвшүүлж, Ардчилсан намын бүлгийн 41 гишүүнээс 24 хүний санал авснаар Б.Түвшин сонгогдлоо.   Дэлгэрэнгүй...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.