МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Г.Занданшатар, Б.Батцэцэг, С.Амарсайхан, С.Бямбацогт нарын нэгийг нэр дэвшүүлэхээр ярьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх 2026 онд болно. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм. Тэрбээр улиран сонгогдох боломжгүй. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай ганцхан удаа сонгоно” гэж заасан билээ.Тэгвэл засгийн эрхийг барьж, төрийн хувь заяаг шийдэж яваа эрх баригч нам болох МАН дотор ...

Сайд суудалдаа, засгууд хүүхдүүддээ хайртай…

Сүүлийн өдрүүдэд Улаанбурхан өвчний халдвар, тархалт нэмэгдэж, Дундговиос найм, Өмнөговиос дөрвөн тохиолдол батлагдаад байна. Үүнтэй холбоотойгоор Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Өмнөговийн Засаг дарга Н.Энхбат нар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх үүрэг өгсөн. Гэвч Боловсролын сайд П.Наранбаяр “Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар Боловсролын ерөнхий хуулийг хэрэгжүүлэхгүй, Боловсролын ...

Д.Амарбаясгалан: Хууль хэнийг ч үл ялгахгүй, эрх тэгш үйлчлэх ёстой

УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2025.03.17/ 10:00 цагт нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын албаныхан оролцож байна. Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын гишүүд завсарлагын хугацаанд иргэдтэйгээ уулзаж, санаа оноогоо хуваалцаад ирсэн. Миний бие чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт 25 мянга гаруй иргэнтэй уулзлаа. Иргэд парламент нь парламент ...

Зүүн бүсээс УИХ-д сонгогдсон “жүжигчид”

Зүүн бүсийн аймгуудад хээрийн түймэр гарч иргэд эд хөрөнгө, малаа алдаж, хохирлын хэмжээг тодорхойлж амжаагүй байна. Тиймээс Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн тухайн аймгуудад ажиллаж байгаа билээ. Гэтэл тухайн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүн У.Отгонбаяр, М.Ганхүлэг, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, Л.Соронзонболд нар Онцгой комиссын ажлыг өөрсдийн өөрсдөө ...

Дархан-Уулын Засаг дарга Б.Азжаргал хөрөнгөө хураалгах уу

Засгийн газраас Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа. Энэ нь авлигыг үгүй хийх боломж гэж үзэж байгаа юм билээ. Өнөөгийн албан тушаалтнууд дунд огт бизнес эрхлээгүй хэрнээ хөрөнгөөрөө дээгүүрт тооцогдох хүн олон бий. Тэдний нэг нь Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал. Тэр 2002 онд МУБИС төгсөөд УИХ-ын Тамгын газар УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөр ажиллаж ...

Ерөнхий сайдаас ҮЛДЭХ ҮГ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Уг ярилцлагад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар олон асуудалд байр суурь, үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд хувь хүн талаасаа ч зарим асуултад хариулт өгчээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын ярилцлагаас өлгөж авах олон чухал асуудал байх ч цахим сүлжээнд жүжигчин О.Дөлгөөнтэй ямар харилцаатай вэ гэдэг асуудлыг сонирхож ...

“Энержи ресурс”-ээс 100 саяыг авсан Д.Цогтбаатар стратегийн ордыг хэрхэх бол…

Өнөөгийн парламентад туршлагатай, боловсролтой гэж тоогдох цөөн гишүүн байгаагийн нэг нь Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар. Харамсалтай нь мань хүн өнгөрөгч сонгуулиар ялалт байгуулахдаа MCS-ээс хандив авчихаж. Тэгэхээр тун удахгүй эхлэх хаврын чуулганаар Ухаа худагийн өмчлөлийн асуудлыг хэлэлцэх үеэр ашиг сонихролын зөрчилтэй гэж санал өгөхөөс татгалзах уу, хэрэгтэй үедээ авсан хандиваасаа болоод “ширэн нүүр”-лэх ...

ХЗБХ: БНЧУ-тай байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2025.03.10) хуралдаж, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг удирдан явууллаа. Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн барьсан уг хэлэлцээрийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн ...

Намартаа суусан Н.Номтойбаяр хаврын чуулганаар сэрэх үү?!

Г.Занданшатарын толгойлж байсан өмнөх парламентаас өөрийн хүсэлтээр явсан ч өөрийгөө “Шударга бусын хонгил”-оор чирэгдэж, бүлэглэлийн “махны машин”-нд хэрчүүлсэн гэгддэг Н.Номтойбаяр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнөхөн Ерөнхий сайд асан М.Энхсайхантай гар барьж, хоёр жижиг намын нэгдэл болох “Үндэсний эвсэл”-ийг тэргүүлж, парламентын гишүүнээр сонгогдон, улс төрд эргэн ирсэн. Тэр улстөрөөс явахдаа ч, ...

Засгийн газар 2025 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтооно

Засгийн газрын ээлжит хуралдаан лхагва гарагт болдог. Гэвч өчигдөр сар шинийн амралтын өдрүүд үргэлжилж байсан тул өнөөдөр зохион байгуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар:  – “Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/ – Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.