Д.Амарбаясгалан: Нийслэлийн Засаг даргын саналын дагуу гурван агентлагийг татан буулгасан

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдөр танилцуулсан билээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлтэй холбоотой зарим шийдвэр, мэдээллийг хүргэсэн юм. Тэрбээр “Хот, хөдөөгийн зохист хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Улаанбаатараас орон нутагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих эрх зүй орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулах үүргийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эзэн Хааны ордонд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад айлчилж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж байгаадаа баяртай байгаагаа ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода-г хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Японы найрсаг харилцааг өргөжүүлэн ...

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэдийг төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу шагналыг гардуулах ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын ...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг өнөөдөр хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Манай улсын чухал гуравдагч хөрш болох АНУ-тай харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн жил АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож ...

СХДИТХ-ын БОГХААХХ-ны хурал боллоо

СХДТИХ-ын Байгаль орчин, газар, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны хурлаар дараах асуудлыг хэлэлцэж, 2022 оны үйл ажиллагааны тайлантай танилцлаа Тодруулбал: 1. Дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс2. Дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс3.Дүүргийн Агаарын бохирдолтой тэмцэх тасаг4. Дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг5. Дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба6. Дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар алба7. Дүүргийн ...

БЗДИТХ-ын дарга А.Баяр Япон Улсын “Алмек” корпорацийн Зөвлөх, доктор Кацүхидэ Нагаяматай хамтран ажиллах санал солилцлоо

Япон Улсын Засгийн газраас Баянзүрх дүүрэгтэй хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр Япон Улсын Элчин Сайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши, Японы Элчин Сайдын Яамны Дэд бүтцийн асуудал хариуцсан зөвлөх Г.Энхжаргал нар Баянзүрх дүүрэгт ажиллаж, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяртай уулзаж мэдээлэл солилцсон. Энэ хүрээнд Япон Улсын “Алмек” корпорацийн Зөвлөх, доктор ...

БЗД-ийн хэмжээнд зохиогдсон иргэдийн спортын Х дугаар наадамд амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авлаа

Баянзүрх дүүргийн хэмжээнд иргэдийн спортын Х дугаар наадмыг зохион байгуулсан. Баянзүрх дүүргийн 43 хорооны баг тамирчдаас гар бөмбөгийн төрөлд 40 дүгээр хорооны Б.Хашхүү ахлагчтай залуус аваргалсан. Тэд нийслэлийн бусад дүүргийн аваргуудтай өрсөлдөж хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн билээ. Хороогоо төлөөлөн цаг заваа зарцуулан бэлтгэл хийж, ийнхүү амжилт үзүүлсэн залуусыг өнөөдөр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр ...

Нийт 313384 иргэн, 82242 хуулийн этгээд, 14288 төрийн албан хаагчид тоон гарын үсэг олгосон байна

Улсын Их Хурлаас долоо хоног бүрийн мягмар гараг бүр “Хуулийн мэдээлэл” арга хэмжээг зохион байгуулж, шинээр батлагдсан болон хэрэгжиж эхэлсэн хуулиудын үзэл баримтлал, ач холбогдол, үр нөлөө, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгсөөр байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг нар өнөөдөр (2022.11.22) өнгөрсөн тавдугаар сараас эхлэн хэрэгжиж ...

Нүүрсний уурхайнуудад шаардлагатай дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхийг үүрэг болголоо

Аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагууд оролцсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн V хуралдаанаар эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, Хүнс, хөдөө аж ахуй, Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл болон Мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцлээ. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-ны байдлаар 92.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.