Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үзсэн.  Иймд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан харьяа байгууллагын ...

Ой хээрийн түймрийн улмаас 6,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Он гарсаар есдүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 6.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Түймрийн улмаас нэг иргэн нас барж, хоёр иргэн түлэгдэн, 12 гэр, хоёр байшин, зургаан өвөлжөө, 38 хашаа саравч, дөрвөн автомашин техник, 1143 толгой мал өртсөн байна. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас есдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчидтай уулзлаа. Тэрбээр улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудад талархал илэрхийллээ. Сайн багш, ...

УИХ-ын таван гишүүн өвчтэй, гурав нь гадаад, хоёр дотоод томилолттой байна

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нээлт болж, нэгдсэн хуралдаан гишүүдийн 86 хувийн ирцтэй эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд нэр бүхий гишүүд ирсэнгүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Номин нар гадаад томилолтой бол С.Зулпхар, Д.Батлут хоёр орон нутгийн томилолттой яваа аж. Харин УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Д.Батбаяр, Х.Баттулга, Ж.Золжаргал, С.Одонтуяа нар эмнэлгийн чөлөө авчээ. Мөн Б.Бейсен, Р.Эрдэнэбүрэн гишүүдийн ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэр аймгийн удирдлагууд болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нартай уулзлаа. Ерөнхийлөгч тодорхой асуудлуудаар үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол ...

Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ой өчигдөр (2026.09.13) тохиолоо. Парламентын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбоо хамтран Монгол Улсын Үндэсний номын санд ном хандивлах арга хэмжээ зохион байгууллаа. Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт, ховор номын үзэсгэлэнгийн танхимд болсон уг ёслолыг Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан, ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Дараа нь Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа. “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, ...

Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д /2026. 09.10/ бараалхав. Ерөнхий сайд Н.Учрал БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяртай буйгаа илэрхийллээ.  БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь ...

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

​  “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ. Улс ...

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.