МАН-ын удирдлагууд хот гэх том айлыг алдахаасаа айж ёстой шившгээ тарина гэгч болж байна. Учир нь өчигдөр тус намын бүдүүн дарга нар МАН-ыг өнөөгийн өндөрлөгт авчирсан “ Ялалтын менежер” Ц.Сандуйг 60 тэрбумаар ацаглаж намаасаа хөөсөн нь олон мянган гишүүдийнхээ дургүйцлийг хүргэсэн үйл явдал боллоо. Яг үнэндээ 60 тэрбумын яриа яригдах үед Ц.Сандуйтай хамт байлцаж сонссон хүмүүс нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан, ...
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр гарчээ. “Л. Оюун-Эрдэнэ залуу хүн атлаа аль эрт хий нь гарсан, нягт нямбай, басхүү даруу төлөв зантай. Тийм ч учраас өөрийнхөө энэ дотоод чанараар өчүүхэн ч савлагаа үүсгэхгүйгээр тэрхүү сорилтуудыг давж гарч байв. Сорилтын өмнө хэн байж чадсанаар эрх хүний ч, улстөрчийн ч цаад чанар тодорхойлогдож байдаг шүү дээ” гэж ...
–Д.Амарбаясгалан дарга С.Амарсайханыгаа шившиглэж дууслаа – Ялагдал хүлээж хиншүү ханхлуулсан НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын томчууд дахин хотын даргад зүтгүүлэхээр бодож буй бололтой. Тодруулбал, өчигдөр ЗГХЭГ-ын дарга Ш.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хамт Засгийн газрын хуралдааны талаар товч мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид НИТХ-ын гишүүдийн олонхийн саналыг авсан С.Мөнхчулууныг хэзээ хотын даргаар ...
Хуульч, доктор Б. Гүнбилэгтэй ярилцлаа. -УИХ-ын даргыг огцруулчихлаа. Олон нийт дараагийн даргаар хэн болох бол гэсэн асуултыг ихэд сонирхож байх шиг байна. Ц. Нямдорж, Н. Энхтүвшин, Л. Оюун-Эрдэнэ гээд нэрс явж байна. Танд мэдээлэл байна уу? -Миний мэдэж байгаагаар энэ цаг үед яг хэн гэдгээ тохироогүй байх. Гэхдээ эдгээр нэрс дундаас Ц. Нямдорж сайд бол УИХ-ын дарга болох боломжгүй. -Яагаад? Харин ...
Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд, аймаг дүүргийн засаг дарга нар бэлэг тараах ажиллагаа эхлүүлээд байна. Тэдний ул боов, архи, тавгийн чихэр, гурил будаа төдийхнөөр ахмад настнуудыг "хуурч“ буй үйл явц олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга "Сонгогдсон болон сонгуульд оролцох санаатай бүх хүн хэзээ ч ямар ч хэмжээний бэлэг тараахыг хориглосон" ...
МАН-ын дотоод хагарал, тэмцэл савнаасаа хальж, өдгөө төрийн ажлыг зогсоогоод байна. УИХ-ын даргыг 60 тэрбумын гэх хэргээр буруутган ажлаа өгөхийг шаардаж, нэг сар шахам чуулган хуралдуулсангүй. Үнэхээр 60 тэрбумын хэрэг гэж юу юм, тухайн үед ямар үйл явдал өрнөсөн. Энэ талаар нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй манай сонинд анх удаа ярилцлага өглөө. Түүнийг 60 тэрбумын гэх энэ хэрэгт хамгийн их нэр холбогддог гэдгийг манай уншигчид ...
Цөвүүн цаг ирэхэд өнгө мөнгөнд хавчигдаж хууль үгүй болно Хавар намарт хавчигдан зун үгүй болно Хурц сийрэг хэлтнээ цэцэн мэргэнд өргөмжлөнө Хилэнцэт муу хүнийг баатар мэт тахина Номтой бүхэн нохойноос дорд үзэгдэнэ Үнэнч хүн хог шүүрдэж худалч хүн хойморт заларна хэмээх үгийг уншигч та дуулсан л биз. Монголчууд бид цөвүүн цагийг туулж байна. Хэн нь хэн бэ, гэдгийг таньж мэдэх далай тэнгисийг салаар туулахтай адил ...
Хотын даргыг огцруулахтай холбоотой асуудлаар НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа. МАН-ын УЗ-өөс хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг оруулж өгсөн. Хэзээ асуудлыг шийдвэрлэх вэ? Ерөнхий сайдаас албан бичиг ирүүлсэн. Энэ асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэнэ. Хуульд 15 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байдаг. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус хурлыг зарлана. Хотын даргын ажлыг ...
УИХ-ын дарга М.Энхболд хоёр чуулганы завсарлагаар ээлжит бус чуулган зарлалгүй гүрийсэн. Тэгвэл үүнийхээ шанг чангахан хүртэхээр болж байх шиг байна. Энэ нь Үндсэн хуулийн зөрчил болж, энэ тухай мэдээлэл Үндсэн хуулийн цэцэд очжээ. Яг энэ тохиолдолд УИХ-ын дарга М.Энхболд хаашаа ч бултах аргагүй болжээ. Үндсэн хуулийн цэц ч УИХ-ын даргыг өмгөөлөх боломжгүй юм байна. Үүнийг хаана хаанаа ойлгосон гэж байна. Тиймээс МАН-ынхан дунд ...
Нийслэлийн МАН-ын Бага хурал энэ сарын 21-ний баасан гаригт болно. Тус хурлаас Нийслэлийн МАН-ын шинэ дарга тодорно. Өөрөөр хэлбэл, энэ хурлаар эрх баригч МАН “60 тэрбум” гэдэг бэтэгнээсээ салах уу, үлдээх үү гэдгээ шийдэх юм. Одоогоор Нийслэлийн МАН-ын даргын суудлын төлөө гурван хүн нэр дэвшихээр яригдаад байна. Тэдний нэг нь Хотын фракц буюу МАН-ыг нийгэмд муухай харагдуулах болсон “60 тэрбум”-ынхны төлөөлөл ажээ. Хотын ...