БЗДИТХ: Ээлжит V дугаар хуралдаан 97.6%-ийн ирцтэйгээр эхэллээ

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит V дугаар хуралдаан 97.6%-ийн ирцтэйгээр эхэллээ. Хурлаар

1. Баянзүрх дүүргийн 2022 оны төсөв батлах тухай

2. Баянзүрх дүүргийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх тухай

3. Баянзүрх дүүргийн 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай

4. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны үйл ажиллагааны тайлан танилцуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Оролцож буй төлөөлөгч, зохион байгуулж буй ажлын албаны ажилтан алба хаагчдын хувьд коронавирусын эсрэг “Бүүстэр” тунд хамрагдсан бөгөөд ээлжит V дугаар хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдаж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.