Төв банкны үндсэн үүрэг бол үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг хамгаалах буюу үнийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалыг тогтвортой үргэлжлүүлэх, хангах явдал юм. Монголбанкны 2016-2019 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын арга хэмжээг: Эдийн засгийг тогтворжуулах (2016-2017 он); Эдийн засгийн өсөлтийг дэмжих (2017-2018 он); Эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, хэт халалтаас сэргийлэх (2019 оноос эхэлсэн) гэж зааглаж ...
Судлаач Дашзэвэгийн Ганхуяг Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор “Баялгийн сан”-гийн тухай маргаан сэдрэн гарав. Арга ч үгүй биз, үүнийг ярих цаг нэгэнт болсон. Гэхдээ хийрхэл, цэцэрхлээр биш, харин судалгаа тооцоотой ярих нь бодит үр дүнд хүргэнэ . Дэлгэрэнгүй...
Манайхан зах зээлд ормогцоо улс орнууд сан байгуулдаг гэдгийг хамгийн түрүүнд “ойлгож авсан” ба монгол зангаар түүнээс цаашхийг огт сонирхсонгүй. Бусад орнууд сангаа улс орноо хөгжүүлэх гэж байгуулдаг зарчмыг манай аваргууд сан байгуулж түүнийгээ дураараа иддэг гэж “ойлгожээ”. Ингээд сан байгуулж эхлэв. Нэг, хоёрыг биш, “үй түм”-ээр нь байгуулав. Нэр нь сан нэртэй болохоос энэ бол эрх баригчдын дураараа идэж уудаг “шидэт ...
ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг болох “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исуринтай цөөн хором уулзлаа. Энэ үеэр Александр Исурин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран хэрэгжүүлэх тэээврийн терминал байгуулах төслийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд төслийн ...
Монголбанк 2019 оны эхний 8 сард 9.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тн үнэт металл худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 8 дугаар сард 2.1 тн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 181.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 53.7 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.8 тн үнэт металл худалдан ...
Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Б.Батдаваатай ярилцлаа. Эдийн засагчид төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар валютын нөөц нэмэгдлээ гэдэг. Тэгэхээр төлбөрийн тэнцлийн статистикийг боловсруулдаг Монголбанкны нэгжийг хариуцсан хүний хувьд төлбөрийн тэнцлийн талаар ойлголтыг манай уншигчдад товч өгнө үү? Валютын нөөцийн өөрчлөлтөд нөлөөлсөн голлох үзүүлэлтүүдийг төлбөрийн тэнцлийн статистикаас харж болдог. ...
Монголбанк Зүүн өмнөд Азийн төв банкуудын холбоо (ЗӨАТБХ) хамтран “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй “Санхүүгийн мөчлөг” болон “Макро зохистой бодлого” сэдвийн хүрээнд ярилцлаа. – “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сургалтын талаар мэдээлэл өгнө үү? Монголбанк 1999 онд Зүүн ...
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2019 оны нийт борлуулалт, орлого, ашгийн төлөвлөгөөгөө эхний 7 сарын байдлаар давуулан биелүүллээ. 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 55 сая тонн нүүрс олборлож, 6,5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллалаа. Дэлгэрэнгүй...
Монгол Улсын мөнгө, санхүүгийн статистик тойм мэдээллийг өнөөдөр Монголбанкнаас танилцууллаа. Төвбанкны судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа танилцуулснаар, мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн долдугаар сарын байдлаар 20,3 их наяд хүрээд байна. Энэ өмнөх сараас 60,4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Харин төгрөгийн харилцах 311,9 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь томоохон ААН-үүдийн татварын төлөлтэй холбоотой юм. Мөнгөний ...
Монголбанк нь Монгол Улсын түүхэн үйл явдал, ойд зориулж дурсгалын зоос гаргадаг бөгөөд энэ жил 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Халхын гол 80 жил” дурсгалын зоос гаргав. Мөн уг зоостой хамт “Хот мандал хэмээх Дуйнхор бурханы орд харшийг дүрсэлсэн “Хот мандал” дурсгалын мөнгөн зоосыг гаргалаа. Дашрамд дурдахад Хот Мандалын голд Дуйнхор бурхан орших, тойроод 365 бусад бурхан байх энэхүү ...