Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 26-нд боллоо.Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнөөдрөөс зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын ...
БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох эрх бүхий удирдлагын түвшинд яриа хэлэлцээ хийж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх туршилтын ажил амжилттай болж экспорт нэмэгдэж байна. Тухайлбал, Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны энэ өдөр 110 мянган тн нүүрс экспортод гарлаа. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм. Гашуунсухайт боомтоор 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн байдлаар нүүрс тээврийн ...
Засгийн газрын ээлжит хуралдаан /2022/10/05/ боллоо. Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл ...
Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой макро эдийн засгийн байдал, шаардлагатай бодлогын тохиргоонуудын талаар ярилцлаа. – Төв банк бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэлээ. Ойр ойрхон бодлогын хүүг чангаруулж байгаад зарим эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна. Энэ нь хувийн секторт дарамт болохгүй юу, үүнээс өөр зохицуулалт хийх боломж үнэхээр байхгүй юу? – Төв банканд байгаа бодлогын хэрэгслүүд ...
Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд өмнөх төсвүүдээс зарчмын болон тооны хувьд орж буй 12 ОНЦЛОХ өөрчлөлтийг танилцуулъя. – Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ. – Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг буюу тусгай шаардлагын дагуу 2024 онд хүрэх байсан түвшин болох ДНБ-ий 2.8 хувийг нэг жилээр наашлуулан ...
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин (2022.09.27-нд) ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Васильев, ОХУ-ын Феско группийн Харилцаа холбооны Газрын Дарга Никита Томилин нарыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр зуу гаруй жилийн түүхтэй ОХУ-ын тэргүүлэх тээвэр-логистикийн Феско группийн төлөөлөгчид үйл ажиллагаагаа танилцуулж, тээвэрлэлтийн цар хүрээгээ тэлж Монголын зах зээлд нэвтрэхэд МҮХАҮТ-ын зүгээс дэмжлэг ...
Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Г.Ариунаагийн нэхэмжлэлтэй “Голомт банк” ХХК-д холбогдох зээлийн гэрээний зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэл суутгах зохицуулалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны 9 дүгээр ...
Монголбанкнаас 2022 оны 3 дугаар улирлын ээлжит урт хугацаат репо арилжааг Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 4 болон 2022 оны 1 дүгээр тогтоолд үндэслэн Мах бэлтгэл; Эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, түүхий эд, тоног төхөөрөмжийн зохистой нөөцийг дотоодод бүрдүүлэх үйл ажиллагаанд зориулан 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулж, 74.3 тэрбум төгрөгийг банкуудад олгов. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А-239 ...
МИАТ ТӨХК нь орлого нэмэгдүүлж, зардал бууруулах замаар үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг 2021-2022 онд авч хэрэгжүүлсний хүрээнд Засгийн газрын гадаад баталгаа бүхий АНУ-ын EXIM банкны санхүүжилтийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулснаас гадна В767-300ER агаарын хөлгийг худалдан авах гүүрэн санхүүжилтийн зорилгоор МУХБ-с авсан зээлийг мөн хугацаанаас нь өмнө төлж барагдууллаа. МИАТ ТӨХК-ийн хэрэгжүүлж буй үр ашиг нэмэгдүүлэх багц ажлуудаас ...
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаан цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цементийн одоо мөрдөгдөж буй гаалийн албан татварын 20 хувийг O хувь болголоо. “Мак цемент” ХХК-ийн үйлдвэрийн ...