“Талх чихэр”, “Алтан тариа” компаниудад шалгалт оруулахаар боллоо

ШӨХТГ-ын улсын байцаагчид  9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн талхны үнэд судалгаа хийж, дүнгээ нэгтгэлээ. Судалгаанаас үзвэл талхны үнэ зах, худалдааны төвүүдэд 100-200 төгрөгөөр нэмэгджээ.  Тухайлбал “Талх чихэр” ХК-ийн “Атар” талх үйлдвэрээсээ 1200 төгрөгөөр гарч байгаа хэдий ч гадуур 1300-1400 төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Харин “Алтан тариа” компани гурилын үнээ 30-330 төгрөгөөр нэмсэн бол бусад гурилын үйлдвэрүүдэд хийж байгаа ...

Нүүрсний экспорт нэмэгдэж эхэллээ

2020 сарын 07 дугаар сарын 25-ны өдөр буюу нэг сарын өмнө нүүрс ачсан 919 тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн бол өнөөдөр 2001 болж нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үе буюу КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй адил хэмжээнд очсон гэсэн үг юм. Тодруулбал Гашуунсухайт боомтоор 1272, Шивээхүрэн боомтоор 570, Ярант боомтоор 150, Ханги боомтоор 9 тээврийн хэрэгсэл гарчээ. Экспорт нэмэгдэж байгаа нь Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг ...

Монгол улсын татварын орлогын 8 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК дангаараа бүрдүүлллээ

Монгол улсын татварын орлогын 8 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК  дангаараа бүрдүүлэв. Улсын төсөвт 2019 онд 719.4 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн нь өмнөх оноос 54.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн өнгөрсөн 2019 онд орон нутгийн төсөвт 16.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 2017 онд Чалкогийн 350 сая ам.доллар, 2018 онд Хөгжлийн банкны 200 сая ам.долларын өрийг тус тус бүрэн төлж барагдуулаад байна.  Дэлгэрэнгүй...

Г.Занданшатар: Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, банкны зээлийн хүүг бууруулах, экспорт, үйлдвэрлэлийг дэмжих зээлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт реформ хийх зэрэг асуудлаар санал солилцлоо. Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч, ...

АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 19-ний Баасан гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгож, Ерөнхий сайдын захирамж гаргав. КОВИД19-ын халдварт цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн ...

Монгол Улс өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн гэж ФАТФ дүгнэлээ

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орсноор нийт 4 шууд хэрэгжилтийн зөвлөмж дээр 6 үүрэг даалгавар авсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоодын хамтарсан ажлын ...

“Эрдэнэс-Тавантолгой” ХК топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа.  Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрөгч 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн хэмжээгээрээ Монгол улсын аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж байгаа юм. 2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК ...

Монголбанкнаас зорилтод бүлэгт чиглэсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжүүлтийг шийдвэрлэхээр боллоо. Уг хөтөлбөрийг УИХ-аас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг ...

ОУВС ажлын хэсгийн түвшинд 99 сая ам.долларын шуурхай санхүүжилт олгох хэлэлцээрт хүрлээ

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2020 оны 5 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтын дараа Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай ...

М.Амарбаяр: “Эрдэнэс-Тавантолгой” ХК ногдол ашиг хуваарилах бэлтгэл ажлыг бүрэн хангасан

“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.05.04/ онлайнаар зохион байгуулж тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө.    “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 470 тэвшээр 32.9 мянган тонн нүүрс ачиж, 428 тэвшээр 48.6 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2 сая ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.