“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдлөг болгон ажилладаг. Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа ШӨХТГ, ТХААГ, Сангийн яам, ҮАГ болон бусад хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд бидний бүхий л худалдан авах үйл ажиллагаа ...
НѲАТ-ын буцаан олголтыг НѲАТ-ын тухай хуулинд орсон нэмэлт ѳѳрчлѳлтийн дагуу улирал тутам олгохоор болсон. Иймээс иргэд 1, 2, 3 сарын тѳлбѳрийн баримтаа ирэх сарын 8-аас ѳмнѳ амжиж бүртгүүлэхийг л ТЕГ-аас сануулж байна. НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ. Хуульд ...
“Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн хоёр жилд ашигтай ажиллаж иргэддээ хувьцааны ногдол ашиг тараах болсон. 2011 онд гурван сая иргэндээ өмчлүүлсэн 1072 хувьцааны нэгж үнэ 10 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр буюу арав орчим жилийн дотор нэгж хувьцааны үнэ ес дахин өсч 90 төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, 2019 онд өмнөх оноос 350 тэрбум төгрөгөөр илүү буюу нэг их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Гэхдээ өмнөх онуудад бага хэмжээний ногдол ...
Гашуун сухайт боомтын нүүрс тээврийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан зэрэг холбогдох албаныханаас бүрдсэн ажлын хэсэг яг одоо Гашуун сухайт боомтод ажиллаж байна. Яг одоогийн байдлаар 17 аж ахуйн нэгжийн 166 автомашин тээвэр хийхээр хүсэлт гаргасан ч шаардлага хангасан гурван аж ахуйн нэгжийн 70 автомашин хилээр нэвтэрхэд бэлэн ...
Улсын Онцгой комиссын шийдвэрээр 4-р сарын 1 хүртэл Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлтийг хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм. Тодруулбал Гашуун сухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээ хүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангаад байна. Тээврийн хэрэгслийн ...
Монголбанк 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 4.9 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс алт 3.2 тн, цагаан мөнгө 1.7 тн худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тн үнэт металл худалдан авч байснаас 3.7 тонноор өссөн байна. Үнэт металлын худалдан авалт өсөхөд дараах шалтгаанууд нөлөөлөв. Үүнд: 1. Дэлхийн зах зээлийн алтны үнэ өссөн; 2. Өнгөрсөн оны мөн үед холбогдох хууль шинэчлэн батлагдах ...
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 18-ны өдөр Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх тухай УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын ХЭГ, холбогдох яам, төрийн өмчит компани, банкуудын удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга ...
Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй ярилцлаа.– Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгээс макро эдийн засгийн чиглэлээр судалгаанууд хийн бодлого тодорхойлогчид болон олон нийтэд танилцуулсан. Хамгийн сүүлд ямар судалгаанд ажиллаж байна даа? -Хамгийн сүүлд эдийн засаг, нийгмийн өргөн асуудлуудыг хамруулсан 2019 оны урьдчилсан байдал, 2020 оны төлөв гэсэн ...
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо. 2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна. Иймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг ...
Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар боллоо. Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, ...