ЗГ: Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталлаа

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Биеийн тамир, спортын улсын хорооноос “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг Дэлхийн допингийн эсрэг агентлагаар хоёр удаа “Дэлхийн допингийн эсрэг дүрэм-тэй нийцлийн талаас хянуулан Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулах зөвшөөрөл, зөвлөмжийг ...

Б.Мөнгөнтуяа анхны IRONMAN эмэгтэй боллоо

Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа саяхан БНСУ-ын Гёнгидуд зохион байгуулагдсан тэмцээний хагас ironman-ы зайд 5 цаг 45 минут 19 секундын амжилт үзүүлж, 30-34 насны ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн байна. The 6th Gyeonggi-do Triathlon Association Captain’s Cup GreatMan Half Contest нэртэй энэхүү тэмцээнд тамирчид 2 км сэлж, 90 км дугуй жийж, 21 км зайд гүйж өрсөлджээ. Тэрбээр хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахмад цолтой бөгөөд “Бээжин 2008” ...

Монголын бодибилдингийн тамирчид багийн дүнгээр мөнгөн медаль хүртлээ

Монголын бодибилдингийн баг тамирчид Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдаж байгаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр мөнгөн медаль хүртэн, амжилттай оролцлоо. Энэ удаагийн Ази тивийн аваргад 34 орны тамирчидтай  өрсөлдсөн юм. Баг тамирчид маргааш эх орондоо ирнэ.  Дэлгэрэнгүй...

Монголын жүдочид долоон медаль хүртэж, багийн төрөлд дэд байрт орлоо

Казахстаны нийслэл Нурсултан хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-нд болоход Монголын долоон бөх медалийн тавцанд гарав. Тэмцээний 66 кг-ын жинд Ё.Басхүү, 63 кг-д Б.Ганхайч нар алтан медаль хүртэж, Нурсултаны тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэд Ази тивээс алтан медаль хүртсэн Монголын 23, 24 дэх жүдочид болж байгаа бөгөөд манай жүдо бөхийн тамирчид 1991 онд Японы Осакад болсон тивийн аварга ...

МҮБХ бөхчүүдийн эрэмбийг батлан гаргалаа

“Үндэсний их баяр наадмын тухай” хууль болон Монгол улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дүрэм”-д зааснаар ардын хувьсгалын 101 жилийн их баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг МҮБХ батлан гаргалаа. 1. Дархан аварга Г.Өсөхбаяр 2. Дархан аварга А.Сүхбат /”Үндэсний ...

Үндэсний их баяр наадмын бэлгэдэл болсон амьтад: Марал Хангай Мэргэн гурав

Үндэсний их баяр наадмыг улам үнэ цэнтэй болгох, өв уламжлал, соёлын өвийг наадамчдад түгээн таниулах зорилготой наадмын бэлгэдлийн дүрүүдийг бүтээсэн. Түгээмэл болон тогтвортой шинжийг харгалзан түүхэн үндэс хийгээд нүүдэлчин монгол түмний сэтгэлгээний уламжлалыг чухалчлан дүрүүдийг тодорхойлсон юм.Монголын түүхийн сурвалж бичиг “Монголын нууц товчоо” бүтээлд илэрхийлэгдэх дараах амьтдыг наадмын бэлгэдлийн дүр болгон сонгосон ...

Засвар угсралтын цехийн уулчид сутай хайрханд авирлаа

Засвар угсралтын цехийн дарга, “Эрдэнэт” уулчдын холбооны тэргүүн Х.Баяраагаар ахлуулсан тус цехийн уулчдын баг Сутай хайрханд амжилттай авираад ирлээ. Багийн бүрэлдэхүүнд Уулын спортын олон улсын хэмжээний мастер С.Бат-Эрдэнэ, спортын мастер К.Нурбахыт, спортын нэгдүгээр зэрэгтэй тамирчин Б.Цогтбаяр, М.Мөнх-Эрдэнэ нарын уулчид багтжээ. Тэд далайн түвшнээс дээш 4150м буюу оргилд нь амжилттай гарсан байна. Тус цехэд уулын спортын тамирчин, ...

Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Д.Жаргалсайханыг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 236 дугаар тогтоолоор Д.Жаргалсайханыг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүрэгт албан тушаалд томилж, тамга хүлээлцэх ёслол болов. Д.Жаргалсайхан нь УБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг 1991 онд төгссөн бөгөөд 1999 онд ОХУ-ын Томск хотод Ph.D докторын зэрэг хамгаалсан. Түүнчлэн Засгийн газрын дэргэдэх Залуучууд, спортын хороонд ...

Чөлөөт бөхийн төрөлд дифлимпийн анхны аварга төрлөө

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимпийн наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод болж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас гурван тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, “Самсун-2017” дифлимпийн мөнгөн медальт Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж, төрийн ...

Спортын эргэн тойронд

“Хангарди”-ийн бөх Ө.Батзул Азийн аваргын тэмцээнд үзүүрлэв Улаанбаатар хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 15 орны 300 гаруй тамирчин оролцов. Тус тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолбор, “Хангарди” клубийн тамирчин ОУХМ Ө.Батзул 97кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт Казакстаны бөх, хоёрдугаар тойрогт Узбекстаны бөхийг ялсан ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.