Б.Отгонтуяа эмэгтэй бөхчүүдийн ялалтын салхийг хагаллаа

Чөлөөт, сонгомол бөхийн 2025 оны Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн медальтнууд тодорсон бол өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлж байна.

Өнөөдөр Монголын таван бөх барилдахаас 55 кг-д зодоглож буй Б.Отгонтуяа эхний ялалтыг байгуулж, шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр тэгшитгэлд БНСУ-ын бөх И Хю Римийг 10:0 оноогоор цэвэр ялсан.

Б.Отгонтуяа U-23 насны Азийн хошой аварга цолтой бөгөөд энэ жил анх удаа насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, тивийн аваргад оролцох эрхээ авсан юм.

Одоо манай бөх шөвгийн наймд Казахстаны Зульфия Яхароватай барилдах болно.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.