Жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ Японы нийслэл Токио хотод болж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр Монгол улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр жүдо бөхийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байна. Монгол улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг нь 2013 оны ДАШТ-ий алт, 2017 оны ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн болж байсан билээ. Энэ ...
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй Цагдаагийн олимпод манай улсын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид оролцож байгаа билээ. Тэрээр өчигдөр /2019.08.11/ Жудо бөхийн эмэгтэй 78кг жинд МУГТ, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэй 66кг жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал ...
Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж байгаа Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал “DANCON UNMISS 2019” олон улсын маршийн тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд 3:01 цагийн амжилтаар тэргүүн байрт шалгарлаа. Тус тэмцээн нь 1972 оноос хойш Олон ...
Нэг жилийн дараа эхлэх 2020 оны Токиогийн олимпийн наадамд спортын төрөл бүрт эхний гурван байр эзлэх тамирчдад олгох медалийн загварыг зохион байгуулагчид баяр ёслолын байдалтай зарлалаа. Медалийн нүүрэн талд Токио 2020 наадмын бэлгэ тэмдэг, медалийн ар талд 1896 оны анхны олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн болон Грекийн домог үлгэрийн ялалтын охин тэнгэр Ника-г дүрсэлжээ. Медалийн диаметр 85 мм, медалийн зузаан 7,7~12,1 мм, медалийн ...
Нисэх загварын спортын Жолоодлогот загварын Дэлхийн цомын “Улаанбаатарын цом-2019” тэмцээн амжилттай явагдаж дууслаа. Тус тэмцээнд Монгол Улсаас оролцсон тамирчдаас Спортын Дэд мастер З.Чингис Спортын мастерын, 1-р зэрэгтэй тамирчин Д.Буяндорж Спортын Дэд Мастерын, 1-р зэрэгтэй тамирчин А.Түшиг Спортын Дэд Мастерын болзол тус тус биелүүллээ. Дэлгэрэнгүй...
Монголын үндэсний бөхийн холбооноос улсын цолтой 50-иас доош насны бөхчүүдийн албан ёсны эрэмбийг шинээр гаргалаа. Дэлгэрэнгүй...
Олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн баяр наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” гардуулах талаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал, “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал Курахаши Тоширо нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “Тоёота цом” нь шилжин явахгүй бөгөөд монгол хүний цог золбоо, хийморь лундааг тэтгэхийг бэлгэшээн тэнгэр, газрын ...
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын начин цол олгох тухай зарлиг гаргаж, Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Болдын Эрдэнэхүүд улсын начин цол олголоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Улсын начин цол олгох тухай” зарлигт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Үндэсний ...
Улс дамнасан раллинуудын дунд хамгийн томд зүй ёсоор тооцогдох “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах юм. Раллигийн маршрутад Монгол Улс анх удаагаа орж бөгөөд 15 тамирчин эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Тамирчдыг өнөөдөр гарааны зурвас буюу ОХУ-ын Эрхүү хот руу үдэх ёслол Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудалд болж, ёслолд Монгол Улсын ...
Японы нийслэл Токио хотноо ирэх 2020 онд зуны олимпийн 32 дахь удаагийн наадам зохион байгуулагдах билээ. Тэгвэл “Токио 2020” олимпийн зохион байгуулах хороо албан ёсоор олимпийн их наадмын бэлгэ тэмдгийн нэрийг танилцуулсан. Олимпын наадмын бэлгэ тэмдгийг “Мираитова”, харин Паралимпын бэлгэ тэмдгийн нэрийг “Сомейти” хэмээн нэрлэжээ. MIRAITOWA буюу SOMEITY Мираитова =未来永遠 буюу үүрд мөнхийн ирээдүйг билэгдэл болгож нэрлэсэн. “мираи” ...