BCH LIONS клубын хөвгүүд МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

2022 оны 5 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үүд хотод “Дружба народов” олон улсын хөлбөмбөгийн тэмцээн явагдаж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг лигийн тэмцээний U14 ангилалд тэргүүн байр эзэлсэн ДЭРЭН, дэд байр эзэлсэн BCH LIONS багууд Монгол улсаа төлөөлөн оролцсон бөгөөд Б.Чин-Оргил дасгалжуулагчтай BCH LIONS баг мөнгөн медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа.
Мөн тэмцээний ШИЛДЭГ ХААЛГАЧ-аар BCH LIONS багийн хаалгач Г.Ган-Эрдэнэ шалгарсан байна.
Дэрэн 2 : 3 BCH LIONS
Кабанск 1 : 2 BCH LIONS
Иркутск 3:1 BCH LIONS
БАЙКАЛЬСКАЯ 1 : 1 BCH LIONS
BCH LIONS 2 : 1 Буриатия

