Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 19.437 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Тодруулбал, гадаадын 53 орноос 63 удаагийн тусгай үүргийн нислэгээр 12976 иргэн, автозамаар 6461 иргэн эх орондоо иржээ. Гадаадаас ирсэн ...
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй: 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт эргүүл, завьт эргүүлийг өдөр бүр ...
Шүүгдэгч Э.Бат-Үүл нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн. Гэвч шүүгдэгч Э.Бат-Үүл нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд ирэх боломжгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар ...
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:05 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-41, , өндөр настан-28, эрүүл мэндийн шалтгаантай-28, хөгжлийн бэрхшээлтэй 1, бусад-163 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тайж, Намуун, Монголика зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын ...
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, ...
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2020-2021 он/ улсын хэмжээнд зарлалаа. Хөтөлбөрийн зорилго “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, улс орноо хөгжүүлэхэд оршино. Хөтөлбөрийн хамрах хүрээ Монгол ...
Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ орон нутгийн түвшинд хүн амыг тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, эрт илрүүлгийг зохион байгуулах асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймгийн хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулахын ...
Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар сайд А.Ариунзаяа танилцуулав. Засгийн газар 2020 -2024 онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилт тавиад байна. Энэ хүрээнд эхний ээлжинд төрийн байгууллагуудад байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр ...
Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн ялгаа арилахгүй байсаар байна. ЭРХ ТЭГШ ОРОЛЦОО ХӨГЖИЛД ХӨТӨЛНӨ АЖИЛ МЭРГЭЖИЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ ДЭХ ЖЕНДЭРИЙН ЯЛГАА АРИЛАХГҮЙ БАЙСААР БАЙНА. Дээд болосрол нь бүх нийтэд нээлттэй, тэгш хүртээмжтэй байснаар нийгэм дэх тэгш бус харьцааг бууруулах гарц болдог. Монгол улс хүн амын боловсрол эзэмшилтийн үзүүлэлтээр дэлхийн 187 орноос 11 байранд жагсаж, 98% бичиг үсэг тайлагдалтай ...
Дээд боловсролд жендэрийн эрх тэгш боловсролд жендрийн эрх тэгш байдлыг хангах үндэслэл, шаардлага ДБCБ-ЫН УДИPДЛАГА, ЗАCАГЛАЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОPОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭЭД БОЛОВСРОЛД ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА Боловсролд жендэрийн эрх тэгш байдлыг хангах явдал нийгмийн хөгжилд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тэгш оролцох, хөгжлийн үр шимийг адил хүртэх боломжийг бүрдүүлэх, эрэгтэй, эмэгтэй ...