Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаан болно

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын 21 дэх аварга Гунаажавын Эрхэмбаяр аваргын нэрэмжит хүчит бөхийн барилдаан болно.
Тус барилдааныг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах бөгөөд түрүү бөх 10 сая төгрөг, үзүүр бөх зургаан сая төгрөгийн бай, шагнал хүртэх аж.


