МУГТ Б.Цэвээндаш Улаанбаатар-Тяньжин чиглэлд 1418 км замыг гүйж, эх орондоо ирлээ

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа МУГТ Б.Цэвээндаш энэ оны хоёрдугаар сарын 5-нд Улаанбаатар-Бээжин-Тяньжин маршрутаар гүйлтээ эхлүүлсэн.

Тэрбээр 34 өдрийн бүтэн марафоноор нийт 1418 км замыг туулж БНХАУ-ын Тяньжин хотод гүйлтээ өндөрлүүлж, эх орондоо ирсэн байна.

Монголын нутгаар Замын-Үүд хүртэл 661 км, Эрээнээс Бээжин хот хүртэл 757 км замыг гүйж дуусгасан аж. Түүний гүйлтийн сүүлийн өдөр БНХАУ-ын талаас “Дэлхийн эрүүл мэндийн элч” гэдэг хүндтэй шагналыг олгожээ. Мөн тус улсын “Эдийн Засаг, Статистикийн Судалгааны Хүрээлэн”-гээс “Нэг бүс – Нэг зам, хайр ба сайн үйлсийн элч”-ээр шагнажээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.