Б.Лхагвасүрэн Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртлээ

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэнгийн ялалтаар өндөрлөлөө. Ингэснээр Б.Лхагвасүрэн Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртэж байгаа юм. Тэр энэ удаа 12 даваа, гурван унаагаар тэргүүлж байгаа юм.

Башёгийн 14 дэх өдрийн дараа түрүүлэх нь нэгэнт тодорхой болсон Б.Лхагвасүрэн 2023 оны тавдугаар болон арваннэгдүгээр сарын тэмцээнд өнгөлж байсан. Улмаар 2024 оны нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлбэл ёкозүна болох болзол сонссон боловч дөнгөж 11 ялсан билээ. Ингээд гуравдугаар сарын тэмцээнд тав ялснаар кадобан буюу сануулга авч тавдугаар сарын тэмцээнийг дундаас нь орхисноор озеки цолоо алдаад байсан юм.

Гэхдээ сүүлийн хоёр тэмцээнд дараалан 11 ялж, дайчин барилдааны тусгай шагнал хүртсэн бол энэ удаад түрүүлснээр гарамгай барилдааны тусгай шагнал авлаа. Мөн сүүлийн гурван тэмцээний давааны нийлбэр 34 болсноор озеки цолоо эргүүлэн авах боломж бүрдэж буй. Эцсийн шийдвэрийг мэргэжлийн сүмогийн холбоо гаргах юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.