Сурагчаа самбар мөргүүлсэн багшийг шалгаж эхэллээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчаа самбар мөргүүлж, зүй бус харьцаж буй дүрс бичлэг цахим орчинд цацагдаад байгаа.
Тухайн хэрэг 2026 оны гуравдугаар сарын 11-нд үйлдэгдсэн бөгөөд самбар мөргөсөн хүүхэд бага ангийн сурагч байжээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Чингэлтэй дүүрэгт байрлах нэр бүхий ЕБС-д 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдөр бага ангийн хүүхдийг багш нь зүй бус харьцаж самбар мөргүүлсэн гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Одоогоор гомдлын дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэх тайлбарыг өгсөн юм.


