“Эрсдэлгүй Баянзүрх – Нэг өрх” аяныг зохион байгуулж эхэллээ

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор “Эрсдэлгүй Баянзүрх – Нэг өрх” аяныг зохион байгуулж эхэллээ. Баянзүрх дүүргийн хэмжээнд он гарсаар гал түймрийн 263 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Гал түймрийг шалтгаан нөхцөлөөр нь авч үзвэл ил задгай гал, асгасан үнс нурам, тамхи чүдэнзний галаас 649 удаа, цахилгаан угсралт ашиглалтын буруугаас 363 удаа, пийшин яндангийн цонолтоос 188 удаа, машин техникийн ...

“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-г тусгай сангаас хасна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд холбогдох журмыг шинэчлэн баталлаа. Монгол Улсад 2001 онд уг санг байгуулсан байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тус сангийн хөрөнгийг төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай ...

Тендерт оролцох эрх хязгаарлах “хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх ажиллагааны явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн 107 компанийг 2023 онд “хар жасгаалт”-д оруулахаар хяналт шалгалт хийж ...

Хотын хөгжлийн тулгуур ”Гурван суурьт хөтөлбөр”

Улаанбаатар хотын 35 дахь Захирагч Д.Сумъяабазар 2020 оны аравдугаар сард Хотын даргын үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш 1000 хоног өнгөрөөд буй. Тэрбээр ажлаа авснаас хойш эрх зүйн орчныг шинэчлэн, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, эрүүл засаглалыг хөгжүүлэх Гурван суурьт хөтөлбөрийг баримтлан ажиллаж байна. Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүйн хөтөлбөр 70, Эдийн засгийн хөтөлбөр 60, Эрүүл засаглалын хөтөлбөр 40 хувьтай хэрэгжиж буй. Эрх ...

“Спортоор дэлхийд гарах Монгол ур чадвар”-ыг тодруулахаар Италийн алдарт хөл бөмбөгчин, дасгалжуулагчид ирээд байна

Манай улсад зохион байгуулагдаж буй “ITALIAN SOCCER CAMP 2023” арга хэмжээний нээлт өнөөдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөл бөмбөгийн талбайд болж байна. Энэхүү хөл бөмбөгийн хүүхдийн сургалт нь 20 гаруй жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Марко Шембригийн санаачилгаар Италийн хөл бөмбөгийн холбоотой хамтран дэлхийн 30 гаруй улс оронд жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хөл бөмбөгийн ...

“Шударга байдлын үнэлгээ”-нд одоогоор 11448 хүнийг хамруулаад байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 60 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 50.0 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 221 дуудлага ...

Хуягт танкын цэрэг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна

Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд хуягт танкын цэргийг үүсгэн байгуулсны 80 жилийн ой тохиож байна. Түүхт ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг Монголын танкчдын холбоо хариуцан Батлан хамгаалахын их сургуульд зохион байгуулж байгаа бөгөөд үе үеийн эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах эрхэм үүргийн эзэн болсон танкчдаа алдаршуулан шагналаа. Энэхүү арга хэмжээнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарын ...

“Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв НӨХӨН ҮРЖИХҮЙН эмчилгээ, үйлчилгээний цогцолбор эмнэлгийг МОНГОЛД байгуулна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э.Бадар-Ууганы үүсгэн байгуулсан, Японы “Товако” группийн дэвшилтэт технологи бүхий магадлан итгэмжлэгдсэн “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төв байгуулагдсанаас хойш жирэмслэх хүсэлтэй олон мянган гэр бүлд эмчилгээ үйлчилгээг амжилттай хүргэн, Монгол улсдаa энэ салбарт тэргүүлэх эгнээнд бичигдэж байгаа билээ. Тэгвэл тус эмнэлэг нь “Като Лэдиес Клиник” эмнэлэгтэй байгуулсан ...

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ”Шүд угаах цаг” бий болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 30-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.  “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-г 2023 оны гуравдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт үүрэг болголоо.“Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг ...

Үерт өртсөн айлуудад таван сая төгрөг олгоно

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагааны зардлыг танаж үерт өртөж их хэмжээний хохирол амссан 280 өрхөд нэг удаагийн тусламж 5 сая төгрөг олгох, ДИТХ-ын Төлөөлөгч нар үйл ажиллагааны зардлаа үерийн гамшгаас сэргийлэх, хариу арга хэмжээ авахад зориулахаар боллоо Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 14 дүгээр хуралдаан танхимаар болон цахимаар явагдаж, 76.2 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Хурлаар, •Төрийн шагналд уламжлах тухай •Цаг ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.