Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. Хэлэлцээр байгуулснаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бий болж, агаарын харилцааг хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Баруун Азийн орнууд руу нислэгийн чиглэл нээх, олон улсын тээвэр, логистикийн ...
Монголын үйлдвэрчний эвлэлээс есдүгээр сарын 28-нд орон даяар ажил хаялт зарлана гэж мэдэгдлээ. Тэд багш нарын цалин хангамжийг нэмж, ажиллах орчныг сайжуулахыг шаардах байгаа юм. Есдүгээр сарын 28-нд болох багш нарын ажил хаялтад дан ганц ерөнхий боловсролын сургуулийн багш нараас гадна их, дээд сургууль, цэцэрлэгийн багш нар оролцох бөгөөд одоогоор хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтад идэвхтэй оролцохоо илэрхийлж байгааг ...
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. Тиймээс ДЦС-3-ын халаалтын сүлжээг өнөөдөр залгаж, бусад ДЦС-уудыг даваа гарагт залгаж, есдүгээр сарын 15-наас буюу хугацаандаа айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн халаалтыг залгана. Харин хүсэлт гаргасан ААН, байгууллагуудын халаалтыг ч залгах боломжтой юм байна. Мөн дулаанаар хангах ...
Маргаашийн бямба гарагт нийслэлд автомашингүй өдөр тохиож, төв замын хөдөлгөөнийг хаана. Тиймээс нийтийн тээврийн 43 чиглэлийн 459 автобусны маршрутад 07:00-18:00 цагийн хооронд дараах өөрчлөлт орно. Энхтайвны өргөн чөлөө буюу төв замаар иргэдэд үйлчилдэг М1:Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобуснууд хойгуураа Их тойруу, Баянбүрдээр явж дөрвөн зам руу нийлнэ. Хойноос урагш чиглэлийн автобуснууд Баянбүрд, Их тойруугаар явж, ...
ХУД-ийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагатай хамтран дүүргийн 27, 41, 49, 67, 71, 134, 308, 324, 325, 336, 349, 354 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт хоол үйлдвэрлэлийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Дэлгэрэнгүй...
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлав. Газрын сан нэгдмэл, төрийн хяналт, хамгаалалтад байх зарчмыг баримтлан газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, ...
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг зохицуулах зорилгоор Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байсан. Тэгвэл тус зохицуулалт есдүгээр сарын 1-нээс эхлэн 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжиж байгаа юм. Ингэснээр дүүргүүдийн “Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв”-ийн ажиллах хуваарьт ...
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна. Ингэснээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийтийн тээвэр дунджаар 10-13 км.цаг хурдтай явах боломж бүрдэнэ. Тэгвэл эхний долоо хоногийн байдлаар автобусны хурд 2.7 хувиар өсөж, хүлээлтийн хугацаа буурчээ. Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын ...
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаар дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, тодорхойлолтыг дэмжих тухай, 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, дүүрэгт 2025-2028 онд хэрэгжих дэд хөтөлбөрүүдийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах зэрэг зургаан асуудлыг хэлэлцэн ...
Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр Их тойруу гудамж дагуу шугам хоолойг шинэчлэн солих ажил хийгдэнэ. Тиймээс маргаашаас буюу наймдугаар сарын 28-ны 06:00 цагаас замыг хаах юм. Авто зам хаах үеэр нийтийн тээврийн Ч:21Б Вокзал – Дэнжийн 1000 эцэс, Ч:22 Шадивлан-Чингис СООСЭ чиглэлийн автобус дараах замаар иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ. Дэлгэрэнгүй...