Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг 89 эмнэлгийн эмчилгээний төлбөрийн 85 хувийг ЭМД сан хариуцна

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолын Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд 16 оношийн бүлэг хамаарах бөгөөд нийт зардлын 85 хувийг ЭМД-ын сангаас, үлдсэн 15 хувийг даатгуулагч иргэн хамтын төлбөрөөр төлөхөөр зохицуулагдсан байдаг. Даатгуулагч та Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний нийт зардлын төлбөр болон тус тусламж, үйлчилгээгээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийг ЭНД дарж ...

Цацрагтай ажиллагчид эрүүл мэндийн тусгай үзлэгт хамрагдав

Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх тусгай үзлэгт жил бүр хамруулдаг. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цацрагтай ажиллагч 55 хүнээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээнд хамрууллаа. Мөн “Эрдэнэт медикал” ...

Уурхайчид дөрвөн тэрбум төгрөг хэмнэжээ

 Ил уурхайн хамт олон хэмнэлтийн бодлогын хүрээнд техник зохион байгуулалтын төлөвлөгөө гарган ажиллаж, тэсрэх бодисын хэрэглээ, технологийн тээврийн дундаж зайг багасгаснаас дөрвөн тэрбум гаруй төгрөг хэмнэжээ. Түүнээс гадна үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг 100 давсан хувиар биелүүлэн амжилттай ажиллаж байна. Тухайлбал, энэ сард уулын цул гаргалт 1.9 мянган м3-ээр давж, хөрс хуулалтын төлөвлөгөө 4.3 мянган м3-ээр илүү биеллээ. ...

Жолооны эрх сэргээх, ангилал ахиулна гэж бусдыг залилсан этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор улсын хэмжээнд зохион явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Эрэн сурвалжлах чиглэлээр алга болсон хүн 2, мал 3, оргодол этгээд 2, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 6, тээврийн хэрэгсэл 4, цогцос 1, шүүхээс даалгасан хүн 16, ...

Ус хангамжийн цехэд томоохон засварын ажлууд хийгдлээ

Ус хангамжийн цехийнхэн сүүлийн саруудад төлөвлөгөөт томоохон засварын ажлууд хийж, дуусжээ. Ингэснээр, цехийн үйлдвэрлэл, технологи хэвийн үргэлжлэх баталгаа дээшилж, тоног төхөөрөмж болон шугам сүлжээний найдвартай байдал, нөгөө талаас хэрэглэгчийг эргэлтийн цэвэр усаар тасралтгүй хангах үйл ажиллагаа хэвийн,  найдвартай үргэлжилж байна. Тухайлбал, эргэлтийн усны станцын 4-р насосны түрэлт талын 1000-ын шугамын хаалтыг сольж, ус ...

Өнөөдрийн байдлаар 128 мянган тонн хүнсний ногоо хураан аваад байна

Өнөөдрийн байдлаар 304.4 мянган га-гаас 366.4 мянган тонн үр тариа, үүнээс 285.5 мянган  га-гаас 340.8 мянган тонн улаанбуудай, 19.4 мянган га-гаас 207.9 мянган тонн төмс, 11.4 мянган га-гаас 128.1 мянган тонн хүнсний ногоо, 38.5 мянган га-гаас 95.1 мянган тонн тэжээлийн ургамал, 81.2 мянган га-гаас 33.5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.  Ургац хураалтын явцыг хувиар авч үзвэл Үр тариа 86.1 хувь Улаанбуудай 86.8 хувьТөмс 97.7 хувьХүнсний ...

Л.Ундраа: Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа 316 хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнуудынхаа хүүхдийн гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцах төлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Үйлдвэрийн газрын захиргаа, ҮЭ-ийн холбоо хооронд байгуулсан Хамтын гэрээний энэхүү заалт хэрхэн хэрэгжиж буй талаар Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын мэргэжилтэн Л.Ундраагаас тодрууллаа. -Эрдэнэт үйлдвэр ажилт-нуудынхаа хүүхдэд сургалтын төлбөрийн санхүүгийн дэмжлэгийг хэд дэх жилдээ ...

ДЭМБ -ын Африкийн бүсэд стандартын бус эм илэрсэн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл

Гамбиа улс 2022 оны 09 дүгээр сард 4 төрлийн стандартын бус эмийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсний дагуу WHO, Medical Product Alert N°6/2022 сэрэмжлүүлэг гарсан байна. Дээрх эмүүд нь Энэтхэг улсын Maiden Pharmaceuticals Limited үйлдвэрт үйлдвэрлэсэн “Promethazine Oral Solution, Kofexmalin Baby Cough Syrup, Makoff Baby Cough Syrup, Magrip N Cold Syrup” гэсэн худалдааны нэртэй бүтээгдэхүүн байна. Монгол улсын эмийн бүртгэлд дээр дурдсан бүтээгдэхүүнүүд бүртгэлгүй бөгөөд Maiden Pharmaceuticals ...

ИРГЭН ТАНЫГ СОНСЪЁ уулзалт үр дүнгээ өгсөөр байна

ИРГЭН ТАНЫГ СОНСЪЁ уулзалт үр дүнгээ өгсөөр байна. Тус уулзалтаар иргэдийн газрын асуудал, хүүхдийн цэцэрлэг, сургууль, болон цагдаа нарыг тухайлсан цэг дээр хүч нэмж ажиллах гэх мэт маш олон санал гомдлыг газар дээр нь шийдсэн. Үүний нэг нүдэнд харагдахуйц жишээ дурдъя; хоёр дахь өдрийн уулзалтад гарааш буулгасан сайн хэрэг боловч иргэд хүүхдэд аюул учирч болзошгүй шатны асуудлыг 31 дүгээр хорооны иргэн хэлсний дагуу тохижилт нийтийн ...

Умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг ирэх жилээс товлолт вакцинд оруулна

ДЭМБ-ын 2021  оны тоо мэдээгээр 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9,5 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаагаас умайн хүзүүний хорт хавдраар 569 847 эмэгтэй өвчилж, 311 365 эмэгтэй энджээ. Монгол улсад жилд дунджаар 300 орчим эмэгтэйчүүд умайн хүзүүний  хавдраар нас бардаг ба  тохиолдол болон нас баралтын тоогоор тэргүүлж байна. Тодруулбал хавдраар эндэж буй  12 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний  хавдраас шалтгаалдаг гэсэн ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.