Бэлчээрийн ургамлын гаралт ихэнх нутгаар хэвийн байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 6 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу. Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд байна.

Өнгөрсөн арав хоногт салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-25 м/с буюу аюултай үзэгдлийн, Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богдод 33 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.     

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.