Франц улсын АФНОР группийн олон улсын аудиторууд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэрэгжиж буй “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” багц стандартын баталгаажуулалтын аудит хийхээр ажиллаж байна. Олон улсын тэргүүлэх аудитор А.Оленков, Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч, “Монсертф” ХХК-ийн Ерөнхий захирал, докторант Г.Билгүүн тэргүүтэй аудиторын багийнхан Зууны манлай үйлдвэрт өнөөдрөөс эхлэн дөрвөн өдөр ажиллах ...
Манай улсад 2022 оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын 92 улсын 7.0 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.3 (22.3%) мянган хүнээр өссөн байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 6.2 (88.1%) мянга нь эрэгтэй, 0.8 (11.9%) мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж ...
Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүний нэр, төрөл болон үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилгоор өргөтгөл шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байна. Монголын зах зээлд төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний орон зай, эрэлт хэрэгцээ их байгаа нь хөгжилд давуу тал болохыг тус заводын ...
НОБГ-ын даргын тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхээр болсон. Хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан өнөөдөр /2022.10.17/ Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын хувцасны үзлэгийг зохион байгууллаа.Үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, цэрэгжилтийг шалган, бэлтгэл бэлэн байдлыг хангуулав. Дэлгэрэнгүй...
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр 191-р цэцэрлэгийн хамт олны 10 жилийн ойн арга хэмжээнд зочилж дүүргийн “Хөгжлийн Зураглал – 2030” бодлогын баримт бичгийг багш, сурган хүмүүжүүлэгч нарт гардууллаа. 191-р цэцэрлэгийн хувьд 10 жилийн өмнө Нийслэлийн Засаг даргын А/474 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Канад технологийн модон карказтай баригдаж байсан.Бяцхан хүүхэд бүрийг зөв төлөвшүүлж, бэлдэж буй ...
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд уртын ээлжээр ажиллуулах зохицуулалт шинээр тусгагдсантай холбогдуулан уртын ээлжийн горимын хэрэгжилтийн байдалтай танилцах ажлын хэсгийнхэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарт ажиллалаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа тэргүүтэй МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн ...
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцуулав. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 27 чиглэлээр 1106 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 94 хувьтай байна. Сайжруулсан шахмал түлшний борлуулалт, хяналтыг сайжруулах үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар ...
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх “Батзүү” ХХК-ийн үйлдвэр нь Монгол Улсад анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэллээ. Зөөлөн оёдлын 26 жилийн түүхтэй тус компани нь ХБНГУ-ын шинэлэг, инновац шингэсэн тоног төхөөрөмжөөр даавуу үйлдвэрлэн, цаашлаад үйлдвэрээс гарсан түүхий эд, материалыг эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээн, зах зээлд нийлүүлэх кластерын системийг хөгжүүлж буй юм. Түүнчлэн үйлдвэр дотроо бүтээгдэхүүний ...
Өргөө амаржих газар нь Нийслэлийн харьяа байсан ба даргаар Ж.Энхцэцэгийг 2021 оны 2 сард тавиулахад түүний анагаахын ангийн найз ЭМДЕГ дарга Л.Бямбасүрэн ихээхэн хүч тавьж нийслэлийн засаг дарга Ж.Сумьяабазар ба Б.Бямбадорж нартай уулзан хөөцөлджээ. Ж.Энхцэцэг нь бүх насаараа АШУҮИС Эх барих тэнхимд багшаар ажилласан эмнэлэгт огт ажиллаж байгаагүй хүн удирдах туршлага үгүй нэгэн байжээ. Түүний “Бүсгүй” эмнэлгийн хамтран ...
“Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” Олон улсын багц стандартын хэрэгжилтийн явцыг хэлэлцэх удирдлагын дүн шинжилгээний хурал үйлдвэрийн захиргааны хоёрдугаар байрны Оюу танхимд боллоо. Хурлын үйл ажиллагаанд үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд болон хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Энэхүү хуралдаанаар үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд нэвтрүүлж буй Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400 олон ...