“Эрсдэлгүй Баянзүрх – Нэг өрх” аяныг зохион байгуулж эхэллээ

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор “Эрсдэлгүй Баянзүрх – Нэг өрх” аяныг зохион байгуулж эхэллээ.

Баянзүрх дүүргийн хэмжээнд он гарсаар гал түймрийн 263 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Гал түймрийг шалтгаан нөхцөлөөр нь авч үзвэл ил задгай гал, асгасан үнс нурам, тамхи чүдэнзний галаас 649 удаа, цахилгаан угсралт ашиглалтын буруугаас 363 удаа, пийшин яндангийн цонолтоос 188 удаа, машин техникийн гэмтэл, ашиглалтын буруугаас 12 удаа түймэр гарчээ.

Өөрөөр хэлбэл нийт тохиолдлын 99.2 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаа юм. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үүсэж болзошгүй аюулт үзэгдэл, гамшиг ослоос хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө өртөх эрсдэлийг бууруулах, гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх анхан шатны мэдлэг, дадлагыг олгох зорилгоор “Эрсдэлгүй Баянзүрх – Нэг өрх” аяныг зохион байгуулж эхэллээ.

Аян өнөөдрөөс эхлэн 2023 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулна. Энэ хүрээнд таван цогц арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд эрсдэл бүхий хороодын нутаг дэвсгэрийн айл өрх, албан байгууллагуудыг хамруулах юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.



 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.