НЗДТГ-аас жагсагчдад гэр барих зөвшөөрөл олголоо

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд өнгөрсөн баасан гарагт гэр барих зөвшөөрөл хүссэн. Энэ дагуу НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, гэр барих зөвшөөрлийг уншиж, танилцууллаа. НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан ...

Давс, бодис цацах, зам талбай цэвэрлэх ажил үргэлжилж байна

Улаанбаатар хот орчимд 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөнөөс эхлэн цас орж, зам талбайд халтиргаа гулгаа үүссэн тул холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, хотын авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацах үүрэг чиглэлийн дагуу зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 18 байгууллагын 878 алба хаагч 72 машин техниктэйгээр 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээг ...

Эрдэнэс Тавантолгой ХК 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс гаргаж түүхэн дээд амжилт үзүүллээ

Эрдэнэс Тавантолгой ХК-д Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилогдон компанийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, ачилт борлуулалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2022.12.07-ны өдрийн 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс тээвэрлэлээ. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан цагаас хойших нэг өдөрт нүүрс ачиж гаргасан  хамгийн өндөр  түүхэн дээд үзүүлэлт ...

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ

Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хятадын талтай ерөнхий хэлэлцээр хийхийг холбогдох сайд нарт даалгалаа. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал боомтын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг мөн даалгав.Боомтын сэргэлтийн ...

Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болно

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо. “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, дотоодын ...

Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 28- наас 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 49 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 121 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 768 хэрэгт мөрдөн ...

“Загийн усны хоолой”-н төслийн ажил 69.7 хувийн гүйцэтгэлтэй байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат компанийн удирдлагуудын хамтаар Цогтцэций дэх салбарт ажиллаж байна. Энэ үеэр Цогтцэций сумын нутагт байрлах “Загийн усны хоолой”-н төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагын төлөөллүүдтэй санал солилцлоо.  Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай өсч, эдийн засгийн гол суурь болж байгаатай холбогдуулан Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн ...

СХДИТХ-ын даргын нэрэмжит шатрын тэмцээн болно

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн шатрын спортыг дүүргийн нутаг дэвсгэрт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, эргэх холбоог спортын арга хэмжээгээр дамжуулан бэхжүүлэх зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд ерөнхий боловсролын ...

Малчдын түвшинд өвс, тэжээл бэлтгэл 84.5 хувьтай гарлаа

Мал аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд малчдын түвшинд өвс 1.2 сая тонн, сүрэл 14.9 мянган тонн, ногоон тэжээл 88.5 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 57.4 мянган тонн, гар тэжээл 88.6 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, давс, хужир шүү 116.9 мянган тонн бэлтгэхээр төлөвлөсөн байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 25.3 мянган тонн, тэжээл 12.5 мянган тонн бэлтгэх үүрэг өгсөн.  Өвөлжилтийн ...

21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржина

Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарлаа. Үүнээс 2022-2023 оны өвөл, хавар  Өөр аймгийн бусад сумын нутагт 3.3 мянган өрх, 1.4 сая мал, Өөрийн аймгийн бусад сумын нутагт 5.0 мянган өрх, 2.4 сая мал, Сум дундын отрын бүс нутагт 1.1 мянган өрх, 508.0 мянган мал, Аймаг дундын отрын бүс нутагт 688 өрх, 455 мянган мал, Хилийн зурвас бүс нутагт 3.9 мянган малчин ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.