Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа. Байнгын ажлын хэсэг нь 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль ...

Цагаан тоос, тоосонцрын хэмжээг иргэд хянах боломжтой боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс агаарын чанарын суурин станцыг Баян-Өндөр сумын Говил багт суурилууллаа. Говил баг нь газар нутгийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйтай ойролцоо оршдог тул цагаан тоосны бүс гэж үздэг. Говил багийн 2-р цэцэрлэгийн орчимд байрлуулсан уг станц нь агаарын чанар, тэр тусмаа агаар дахь тоос тоосонцрын түвшинд хэмжилт хийх зориулалттай. Хэмжилтийн  мэдээллийг ...

ХӨСҮТ: Сармагчны цэцэг өвчнийг илрүүлэх оношлуурыг хүлээн авлаа

Сармагчны цэцэг өвчний тохиолдол Дэлхийн нутагшмал бус улс орнуудад бүртгэгдсэнээс хойш  Монгол улс тандалт, эмчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээний Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн 2022 оны 07 дугаар сарын 23-ний өдөр зарласан. ДЭМБ-аар дамжуулан Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн (NIID)-ээс ...

Д.Үүрийнтуяа: Балансын хурал үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа хангалттай сайн хэрэгжиж байна гэж үнэллээ

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон 2022 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны үр дүн, явц гүйцэтгэлийг хэлэлцэж, дүгнэлээ. Тайлангийн хурлын онцлог, гарсан шийдвэрийн талаар тус үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяагаас тодруулав.  -Үйлдвэрийн оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ. Үйл ажиллагааны үр дүн эхний хагас жилд хэрхэн харагдав? Бид Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн ...

Яармагийн нүхэн гарцын хойд хэсгийг угсарч дууслаа

Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих зам барилгын ажил наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Уг нүхэн гарцыг оршин суугчдын хүсэлт болон осон аваарын судалгаанд үндэслэн байгуулж байгаа билээ. Тус ажлын хүрээнд үндсэн нүхэн гарцын талыг буюу замын хойд талын 19 метр хэсгийн угсралтыг бүрэн хийж дуусжээ. Үргэлжлүүлэн явган зорчигчдын орох, гарах хэсгийн хана, шалны бетон цутгалт, ...

22 жил үүрэг гүйцэтгээд гавьяаныхаа амралтад гарч байгаа гал унтраах автомашины жолооч

Гавьяаны амралтандаа гарч байгаа гал унтраах автомашины жолооч олон жил хамт үүрэг гүйцэтгэсэн автомашиндаа хүндэтгэл үзүүлж байгаа гэрэл зураг сошиал ертөнцөөр түгссэн нь олны анхаарлыг татсан билээ. Энэ зургийн эзэн бол Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн гал унтраах автомшины жолооч, ахлах ахлагч Г.Анхбаяр юм. Тэрбээр эх орон, ард түмний төлөө 22 жил үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.  Дэлгэрэнгүй...

Эрдэнэт хотын хог хаягдлын нэгдсэн цэгийг цэвэрлэж, хумих ажилд Эрдэнэт үйлдвэр хамтарч байна

Эрдэнэт хотын зүүн хойд талд буюу Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн наад талд байрлах, Эрдэнэт хотын хог хаягдлын нэгдсэн цэгийг цэвэрлэж, хумих ажил хийгдэж байна. Энэ ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын 2022 оны 02 сарын 25-ний өдрийн А/16 тоот тушаал, Орхон аймгийн Засаг даргын А/528 тоот захирамжийн 3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ...

“Даншиг наадам- Хүрээ цам 2022”-ын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн цагийн хуваарь

Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болсон “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин, соёлын наадмын үйл ажиллагаа энэ амралтын өдрүүдэд  Хүй долоо худагт болно. Үүнтэй холбоотойгоор иргэд, жуулчдад Хүй долоон худаг руу зорчих нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлэх юм. Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “МУБИС- Хүй долоон худаг” чиглэлд гурван автобус дараах цагуудад 1500 төгрөгөөр үйлчилнэ. Нийтийн тээврийн үйлчилгээний ...

УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ Хархорум хот байгуулахаар судалж буй Орхоны хөндийд ажиллаж байна

  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурлын гишүүд  Архангай, Өвөрхангай  аймаг буюу шинэ Хархорум хот байгуулахаар судалж буй Орхоны хөндийд ажиллалаа.      УИХ-ын даргатай хамт Орхоны хөндийд хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын ...

Эрдэнэт үйлдвэр 7 сарын төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүллээ

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон өнгөрсөн 7 дугаар сар болон оны эхний долоон сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Уурхайчид өнгөрсөн 7 дугаар сард 2 сая 932 мянган тонн хүдэр олборлосон бол оны эхнээс нийт 19 сая 822 мянган тонн олборлолт хийсэн байна. Ингэснээр хүдэр олборлолтын төлөвлөгөө оны эхнээс 101.8 хувиар, өнгөрөгч 7 дугаар сард 104.3 хувиар биеллээ. Энэ хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөө 101.1-102.1 ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.